2013

List
  • Item 1
  • Item 2
  • Item 3
  • Item 4

Tuesday, October 2, 2012

Дуудлага

1. Дуудлага: Тэнгэр[4], буумал[5], онгод, лус[6], эзэд[7] тэргүүтний орон байр, орчил, ахуй, бие, зарлиг, эрдэм үйлс, риди хувилгааныг тоочин, нэр нэлдэр, цол цолдрыг нь гарах угаас нь алдаршуулан дуудаж, хий бие хийсгэлэн дүрийг нь залж бие сэтгэлдээ оршоож дэгдээх үйлдэлтэй бөөгийн аман яруу найрагийн төрөл зүйл бол бөөгийн дуудлага. Агуулагын хувьд ерөнхий ухагдахуун. Дуудлагыг зориулалтаар нь Тэнгэрийн дуудлага, Буумалын дуудлага,

Sunday, September 2, 2012

Бөө хүний нэр төр...

Өнөөгийн манай оронд шашингүй нэгэн гэж үгүй болсон гэлцэх юм. Миний мэддэг, таньдаг хүмүүс бүгд л энэ ч шашин тэр ч шашин гээд байдаг болж. Миний Монгол улс бол эрт цагаасаа л БӨӨ МӨРГӨЛ шүтлэгтэй БҮРТ ЧОНО эцэгтэй юмсан.
              Хүн бүр янз бүрийн шашин шүтээд тэр нь өөрсдөд нь туслаад амьдрал нь сайжруулаад сайн сайхан явж байгааг би хувьдаа үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ миний Монголын бөө нар арай л олон болоод байгаа мэт санагдах юм. Миний мэдэх найзууд маань ч мөн бөө болцгоолоо. Удамдаа хүндтай бөө нар сайхан байх юм.
  ... Удамдаа хүндгүй бөө нар гэж бас байх юм аа. Миний Монголын ихэнх бөө нар удмын хайр ивээлийг мэдэхгүй ургийн хүндийг олж авч чадахгүй олон ч бөө нар өрөвдөлтэй мэт байх юм. Бөө л гээд байдаг онгод оруулдаг л гээд байдаг угтаа бол удмын сахиус биш уул усны эзэн, дэмий яваа гай, газрын гүйдэл мэтийн хэнд ч хэрэг болохгүй болох ч үгүй хий биетийг биедээ буулгацгаасан бөө нар маш олон бүүрч олон төрцгөөж байна. Энэ нь бөө болж байгаа шинэ бөө нарын буруу биш л дээ. харин бөө болгож байгаа тэр багш нарынх нь буруу байлтай. Хүний удмын сайхиус оруулаад өгнө гэж бөөн ажил болгочихоод үр дүнг нь гаргаж чадахгүй байвал үнэнгээ хэлчихээд больж болдоггүй л юм байх даа. Үнэнгээ хэлэхийн оронд бүүр буруутуулж өөрийн арьсыг авархын тулд мэдэхгүй хүмүүсийн нүдэнд сахиусыг нь орууллаж байгаа мэт болгон савдаг шахаж байдагаа болимоор юм аа. Юуч мэдэхгүй хууртаж байгаа тэр хүмсүүд өрөвдөлтэй биш байна гэж үү...
     За яахав нэгэнт бөө болчихсон л бол өөрийн амьдралыг сайтар засаж байгаад бусдын үйлийг бүтээнэ биз. Харин савдаг буулгачихсан бөө нар маань хөндлөнгийн хүн харахад нээг их сайхан сахиус оруулчихсан мэт идэж уугаад засал хийгээнэ цаашлавал ..... гээд л байж байх юм. Ийм хүний үйл хэрэг бүтэхгүй ээ гэж чанга дуугаар хэл би чадна аа. Бүтэх бүтэхгүй худлаа юм баахан яриж ард иргэдээс мөнгө хөрөнгийг нь салгаж байгаа зальт бөө нар болиосой. Энэ бүгдээс болж бөө нарын нэр хүнд унаад байна. Чаддаг бөө нар чадах юм аа чаддаг юм шүү

Tuesday, March 13, 2012

Бөөгийн хуяг, эдлэл хэрэгсэл

ХУЯГ : Бөөгийн хуяг хувцас хэрэглэл дор бүрд эзэн онгод байдаг. Манай дархад ёсонд хэнгэрэгийн эзэн, гутлийн эзэн гэх зэргээр, бусад угсаатанд бол тус бүрд нь эзэн онгод